Articles

Анхний БЛООООГ ...

Image
Анхний   БЛОГ Зиа  ямар ч байсан удаан бодож  явсний  эцэст өөрийн  блогийг  нээж анхныхаа нийтлэлийг бичиж сууна. Яаж эхэлж юу бичихээ мэдэхгүй эргэлзэж их удлаа. Шинэ бичигч учраас алдаа дутагдал их байх ойлгож уучлахыг хүсье. Юуны түрүүнд өөрийгөө товчхон танилцуулъя. Намайг Жаргалсайхан овогтой  Баянжаргал  гэдэг Улаанбаатар хотод төрж өссөн ,урлаг спортод хайртай, мэргэжил барилгын инженер, цэргийн албан хаагч, эхнэр хүүхэдтэй ийм нэгэн Монгол улсын иргэн билээ. Анхны  блогоороо  та бүгдэд өөрт тохиолдсон явдал, анх харь нутагт ажиллаж амьдрахаар ирсэн сэтгэгдлээ товчхон хүргэе гэж бодлоо. Хүн бүхэнд өөрийн гэсэн тодорхой ямар нэг хүсэл мөрөөдөл зорилго байдаг. Би ч өөрийн олон жил хүсэж зорьсон зорилгын төлөө гэр бүлээ орхин Франц улсад ажиллаж амьдрахаар үеэл найзтайгаа хамт хүлгийн жолоо залсан юм. Миний хувьд авга ах, мөн авга эгч нар минь гэр бүлийн хамт Франц улсад амьдраад удаж байсан болохоор давуу талтай байлаа. Юм бүхний эхлэл хүнд хэцүү дасахад бэрх байдаг т