Анхний БЛООООГ ...

Анхний БЛОГ

Зиа ямар ч байсан удаан бодож явсний эцэст өөрийн блогийг нээж анхныхаа нийтлэлийг бичиж сууна. Яаж эхэлж юу бичихээ мэдэхгүй эргэлзэж их удлаа. Шинэ бичигч учраас алдаа дутагдал их байх ойлгож уучлахыг хүсье.

Юуны түрүүнд өөрийгөө товчхон танилцуулъя. Намайг Жаргалсайхан овогтой Баянжаргал гэдэг Улаанбаатар хотод төрж өссөн ,урлаг спортод хайртай, мэргэжил барилгын инженер, цэргийн албан хаагч, эхнэр хүүхэдтэй ийм нэгэн Монгол улсын иргэн билээ. Анхны блогоороо та бүгдэд өөрт тохиолдсон явдал, анх харь нутагт ажиллаж амьдрахаар ирсэн сэтгэгдлээ товчхон хүргэе гэж бодлоо.

Хүн бүхэнд өөрийн гэсэн тодорхой ямар нэг хүсэл мөрөөдөл зорилго байдаг. Би ч өөрийн олон жил хүсэж зорьсон зорилгын төлөө гэр бүлээ орхин Франц улсад ажиллаж амьдрахаар үеэл найзтайгаа хамт хүлгийн жолоо залсан юм. Миний хувьд авга ах, мөн авга эгч нар минь гэр бүлийн хамт Франц улсад амьдраад удаж байсан болохоор давуу талтай байлаа. Юм бүхний эхлэл хүнд хэцүү дасахад бэрх байдаг та бүгд минь хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биз. Миний хувьд ч гэсэн мөн адил хайртай гэр бүлээ орхиж ирэхэд багагүй бэрхшээлүүд тулгарч байлаа.

Энд ирсний дараа биш дөнгөж Буянт-Ухаагийн онгоцны буудал дээр эхний бэрхшээл маань намайг угтсан. Юу гэхээр би гэдэг хүн анх удаагаа онгоцоор нисэж байгаа болохоор л тэр.  Хаа очиж манай нисэх буудал хайрьцангуй жижиг толгой эргэхээр биш юм гэдгийг Бээжингийн нисэх онгоцны буудалд буугаад өөрийн биеэрээ мэдэрч мэдэж "ингээд бүх зүйл миний өөрийн толгой дээр бууж ямар байх нь өөрөөс минь 100% шалтгаална" гэдгийг ойлгохтой зэрэгцээд нойрноосоо сэрж байгаа мэт болж билээ.
Онгоцны буудлын томоос болж толгой эргэхтэй хамт мэдлэгийн асуудал бас давхар тулгарлаа. Мэдлэг гэхээр Англи хэлний арван жилийн мэдлэгээс цаашгүй бөгөөд мөн тухайн хэлийг төдийлөн хэрэглэдэггүй байсан болохоор биеэ барьж ярилцахаас санаа зовж байсан явдал.  Ингээд өөрийнхөө ямар их мэдлэг дутмаг гэдгээ шууд ойлгосон. (Хүн гэдэг ер нь алхам тутамд сурч боловсорч аливаа зүйлсийг судлан мэдлэгээ тэлэх хэрэгтэй ялангуяа Англи хэл шүү залуусаа..).
Зиа тэгээд азаар Турк улс-руу сурахаар явж байсан хэдэн Монгол оюутан залуустай тааралдаж танилцан хамт хил гаалиа гатлав. Монгол залуус маань харин хаа очиж боловсролтой гэдгийг ч бас харж авсан шүү...

 Бээжинд :)...
Европ тивд хөл тавив...
Бээжингийн нисэх буудлаас Германы Франкфурт хот руу шууд 10 цагийн нэлээн залхаасан нислэг... Франкфурт-д авга ах маань намайг тосох гээд ирсэн бид ч буугаад ачаагаа авах гэж бараг 2 цаг хүлээсний эцэст ямар ч шалгалт шүүлгэнд оролгүй гарч ирэхэд ах маань нэлээн сандарсан шинжтэй . Учир нь авга ахын маань бага хүүгийн үсний найр болох гээд  бид  ачаан дотроо өнөөх Монгол ааруул цагаан идээ, умс китай, хэвийн боов зэрэг найр-ийн баахан идээтэй шалгалтад орвол бүгдийг нь хуу хураалгах байсан болоод тэр :). Ямар ч л байсан жижиг ч гэсэн бэрхшээлүүдээ давж ирэн ахтай уулзан хамт хөдөллөө.

Эхний харсан соёлын ялгаа нь зам тээвэр (хурдны зам, замын хөдөлгөөний соёл). Дуут дохиог хэрэглэж байгаа хүнгүй, урдуур хойгуураа машин тэрэг оруулах зэргээр ажиглагдсан. Дараагийн ялгаа нь хувь хүний биеэ авч яваа байгаа байдал ерөнхийдөө стрэсс багатай элдэв хувцас хунар  зэргийн зүйлсэд санаа зовохгүй зэрэг ялгаатай давуу болон дутагдалтай талууд өчнөөн гэдгийг олж харсан. Гэхдээ бидний сайхан Монгол орныг минь яаж гүйцэхэв улс үндэстэн болгон өөрсдийн гэсэн онцлог соёл иргэншилтэй шүү дээ.

Аялал хараахан дуусаагүй дахиад 6 цагийн авто замын Германаас Франц-руу аялах аялал... Санасныг бодоход энэ аялал ч удаан үргэлжлээгүй багагүй ядарсан эр машинд дуг хийн нэг мэдэхэд Франц. Бас нэг сайн мэдэхгүй соёл иргэншил хэл яриаг бол анх сонсоход юу гээд шулганаад байгаа хүмүүс вэ л гэж санагдаад за тэр ч дүүрсэн аяаандаа ойлгодог болно гол зорилгодоо хүрэх нь чухал л гэж бодож байлаа.
Миний ирсэн гол зорилго бол Франц улс дахь олон орны Легионий армид элсэх явдал байсан. Монголдоо нэлээдгүй бэлтгэлээ базааж авсан болохоор аль болох хугацаа алдалгүй элсэхийг бодон ахындаа нэг хоноод маргааш өглөө нь Марсэйл хотруу хөлгийн жолоо залж дахин 6 цаг гаран авто машинаар явсний эцэст хүрэх газраа очин цэрэг болох замналаа эхлүүлсэн юм даа. Яамар ч байсан энэ хүртэл ирсэн эхний гол зорилгоо биелүүлж  Франц улсын Легионы армийн цэрэг болоод 1,5 жилийн хугацаа өнгөрсөн байна...

 Үеэл найзтайгаа хамт... :)


Дараагийн блогтоо Легионы армийн талаар сонирхож байгаа, элсэхийг, мэдэхийг хүссэн залуус даа өөрийн чадах чинээгээрээ хэрхэн орж ямар ямар шалгуур давсан, ашигтай хэрэгтэй талууд зэргийн  талаар дэлгэрэнгүй бичихийг хичээнэ..
Ерөнхийдөө анхны төрсөн сэтгэгдлүүд маань иймэрхүү 3 хоногт болсон үйл явдал :). Мөн намайг яаж яваад цэрэг болсон маань ч гэсэн. Энэ хүрээд анхны нийтлэл маань өндөрлөж байна. Учир дутагдалтай зүйл их байгаа байх дараа дараагийн нийтлэлдээ алдаа дутагдлаа засан сайжруулах болноо. Та бүгд санал хүсэлт зэргээ коммэнтээр хуваалцаарай :).

Ж. Баянжаргал

Commentaires

  1. Холбогдох хаяг байгаа болов уу

    RépondreSupprimer
  2. Яаж элсэж орох талаар мэдээлэл өгч болох уу

    RépondreSupprimer

Enregistrer un commentaire